Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголд энэ сарын 24-26-нд болох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн 200 орчим оронд шууд цацагдана

Тус тэмцээн “Парис-2024” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд энэ сарын 24-26-нд болох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн 200 орчим оронд шууд цацагдана
Монголд энэ сарын 24-26-нд болох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн 200 орчим оронд шууд цацагдана. Зураг: МҮОНРТ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн М.Бөхбат нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсад энэ сарын 24-26-нд болох жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбогдуулан ажил хэрэгч яриа өрнүүлэв. Их дуулга тэмцээнтэй холбогдох санхүүжилт дээр БТСУХ-ноос Монголын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулан ажиллаж буй бөгөөд төсвийн зарцуулалтын асуудлаар ярилцлаа. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсныг Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм.

Тус тэмцээн “Парис-2024” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн бөгөөд дэлхийн 200 орчим оронд шууд цацагдах тул нэн чухал арга хэмжээ болохыг ирсэн зочид өгүүлэв. Энэ уулзалтад Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адъяасүрэн, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн нар байлцсан бөгөөд Д.Жаргалсайхан даргын зүгээс санхүүжилттэй холбоотой асуудлаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

Их дуулга тэмцээнийг зохион байгуулснаар цаашид ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэх юм. Тус тэмцээн "Парис-2024" зуны олимпын наадмын өмнөх чухал сорил болох ба Монгол Улсын 56 жүдоч барилдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Хуваалцах