Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Mongolian changa гүүний удмын дотоод хүч

Үржүүлэгчдийн зорилго бол өөрийн адууны жүчээндээ хурд төрүүлэх нь төгс бодлого байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Mongolian changa гүүний удмын дотоод хүч
Mongolian changa гүүний удмын дотоод хүч. Зураг: МҮОНРТ

Winx, Enable, Zenyatta гүүнүүд уралдааны замд гайхамшгийг бүтээсэн бол Mongolian Changa гүү Кентаки Дерби- д түрүүлсэн хурдан морины эх гүү юм.

Түүний төл Medina Spirit 105- 107 хурдны үзүүлэлттэй хурдалж шороон замын холын зайн уралдааны гайхамшиг болсон.

Үржүүлэгчдийн зорилго бол өөрийн адууны жүчээндээ хурд төрүүлэх нь төгс бодлого байдаг.

Монголын үржүүлэгчид Bridled гүүг танин худалдан авч Brilliant Speed азарганд оноож тависанаар Mongolian Changa гүүг гарган авсан нь монголын үржүүлэгчдийн дэлхийн сонгодог морин уралдаанд оруулсан гавьяа юм.

Японы үржүүлэгчид уламжлалт 12 furlong- гийн зайгаар хязгаарлахгүй түүнээс дээш зайд маш хүчтэй, тэнцвэртэй, уралдах зүрх зоригтой адууг гаргахыг зорьж, хойд америкт амжилт үзүүлж чадах адууны удмыг эрэн сурвалжилж байгаа юм.

Энэ сонголтоор Mongolian Changa гүүг 1сая доллараар худалдан авч япон руу илгээсэн юм.

Хурдан морины уралдааныг удам угсааны спорт гэдэг.

Mongolian Changa- гийн өвөг эцэг Dynaformer бол америкийн хамгийн тэнцэл нь тохирсон адуу гэдэг.

Түүний төлөөс Кентаки Дерби- гийн ялагч төрснөөс гадна зүлэг болон шороон замын уралдааны тэсвэр тэвчээрийн агуу эх үүсвэр гэдэг.

Элит азарганы эгнээнд баттай байр эзэлдэг. Түүнд оногдуулах гүүний тэнцлийг нь тохируулах тал дээр анхаардаг байна.

Түүний эцэг Roberto өвөг эцэг Hail to Reason нар хурдны эх үүсвэр гэдэг.

Hail to Reason- нд ямарч удмын геномтой гүү хийхэд гүүний геномийг шууд дамжуулдаг гэдгээрээ онцлогтой.

Түүний төл Halo бол С:С геномийн митохондрол өндөртэй байдаг бол мөн түүний төл Roberto бол Т:Т геномийн адуу юм.

Roberto, Mr.Prospector хоёр Nashua азарганы төл гүүнээс төрсөн юм. Тиймээс Mongolian Changa гүү Т:Т геномийн холын зайн уралдааны геномтой байгаа юм.

Mongolian Changa нь 4×4×5- Mr.Prospector.

5×5- Gold Digger/Mr.Prospector эх гүүний үржүүлэг.

Gold Digger- гүүний 4×4 гэсэн гүүний үржүүлэгтэй нэгэн хурдан адуу 1сая 900мянган доллараар Арабын Нэгдсэн Эмират улсруу зарагдсан байдаг.

Mongolian Changa- гийн эх гүү Bridled бол үржлийн эрхэм дээд гүү байлаа.

Түүний удмын намтар маш сонирхолтой болоод агуу нууцлаг байдаг.

4×5- Gold Digger гүүний үржүүлэг,

5×5×5 Aspidistra гүүний төрлийн үржүүлэг хийгдсэн.

Хоёр өөр гаралтай азарганы хоёр гүүний төрлийн үржүүлэг. Маш ховор үржүүлэг.

Расмуссенийн хүчин зүйлийн үржүүлэг агуулсан гүүтэй холбогдсон адуунууд илүү их үйлдвэрлэгч болох нь батлагдсан байна.

Энэ нь гүүний нөлөөг бэхжүүлэх замаар гарамгай өвөг дээдэсд нь хүрч хурдлах чадварыг олон үе давуулан гаталгаж мөн дахин давуулан удамших нөлөөг бататгадаг.

5×5×5 Aspidistra гүүний төрлийн үржүүлэг нь чухамдаа 1926 онд төрсөн La Troienne гүүний нөлөөг татаж байгаа юм.

Үнэн хэрэгтээ сайн удам угсаатай адуу гарахад алс холын адууны удам чухал ач холбогдолтой төдийгүй удмыг нь гүнзгийрүүлэх тусам тухайн өвөг дээдэс гарч ирдэг.

Энэ гүүний 9×9×7×7 хувилбар хамгийн илүү бөгөөд маш чухал гэдгийг онцлоё.

Таны гүүнд

La Troienne байхгүй бол түүнээс олж ав.

Хэрэв түүнд La Troienne- байгаа бол илүү ихийг олж аваарай.

Энэ нь таны гүүнд маш их хүч өгнө.

2015 оны stake уралдааны ялагчидийн удам угсааг харвал La Troienne- удам угсаа хичнээн гүнзгийрснийг харах болно.

Mongolian Changa-д

9×9×8×8×8×9 зургаан тохиолдол. Тэрээр La Troienne- гийн цусыг өөрийн эцэг Brilliant Speed азарганы эхийн шугамаар мөн эх Bridled- гүүний эцэг Unbridled өвөг эцэг Fappiano- нарийн тус бүр эхийн шугамаар хүлээн авсан.

Medina Spirit-д 10×10×9... найман тохиолдол.

Энэ удмын цусыг эцэг Protonico эхийн шугамаар A.P.Indy- гийн эхийн шугамаар өвөг эцэг Seattle Slew- гийн эх My Charmer/5×5 La Troienne/аар хүлээн авсан.

Монголд байгаа Golden Sole- д

9×9×8×8×8×9 зургаан тохиолдол.

Distorted Humor- 17 тохиолдлын ихэнх нь бий.

Mongolian Changa-гийн удмын ургийн намтар нь дэндүү сонгодог.

Түүний төл, төлийн төлүүд монгол гэсэн удмын ургийн намтарыг авах болно.

Дэлхийн сонгодог морин уралдаанд монгол уяачийн оруулсан хувь нэмэр.

Mongolian Saturday, Mongolian Groom, Mongolian Changa гээд дэлхийн сонгодог морин уралдаанд монгол уяачийн оруулсан хувь нэмэр.

Хорин нэгдүгээр зууны шинэ хувилбарыг харж байна гэж тааварлахад хэтрүүлсэн болохгүй.

Mongolian Changa- гүүний түүх дуусаагүй.

Хуваалцах