Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголоос Азийн наадамд түрүүлсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх тодорлоо

Тэрбээр Вьетнамын Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд гол өрсөлдөгч болох олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголоос Азийн наадамд түрүүлсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх тодорлоо
Монголоос Азийн наадамд түрүүлсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхоныг зогсоох бөх байсангүй.

Тэрбээр Вьетнамын Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд гол өрсөлдөгч болох олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарсан юм.

П.Орхон финалын барилдаанд Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэж, оноогоор цэвэр яллаа.

Ийнхүү одоо цаг үед бөмбөрцөгт жиндээ босоо байгаа П.Орхон шилдэг гэдгээ Азийн наадмын дэвжээнд батлав. Монголоос Азийн наадамд түрүүлсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх юм.

Хуваалцах