Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголоос хоёр тамирчин анх удаа урилгаар оролцож байна

IPL холбооноос зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Ш.Алтанбагана, Ш.Ариунбаатар нарын ах, дүү хоёр урилгаар оролцож байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголоос хоёр тамирчин анх удаа урилгаар оролцож байна
Монголоос хоёр тамирчин анх удаа урилгаар оролцож байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Долгопрудый хотод өнөөдөр Европ тивийн пауэрлитфингийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

IPL холбооноос зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Ш.Алтанбагана, Ш.Ариунбаатар нарын ах, дүү хоёр урилгаар оролцож байна.

Тодруулбал, Хууль сахиулахын их сургуулийн багш, дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Алтанбагана насанд хүрэгчдийн ангилалд -100 кг-ын жинд, Монголын пауэрлифтингийн хүчний холбооны ерөнхийлөгч, дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ Ш.Ариунбаатар -90 кг-ын жинд өрсөлдөхөөр болжээ.

Европын тивийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээс анх удаа тэр дундаа Монголоос хоёр тамирчин урилгаар оролцож байгаа нь онцлог болж байна. Тэмцээн ирэх ням гарагт өндөрлөнө.

Хуваалцах