Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын 18 жүдоч “Их дуулга”-д зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны энэ оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн нөгөөдөр Израил улсын Тель-Авив хотод эхэлнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 18 жүдоч “Их дуулга”-д зодоглоно
Монголын 18 жүдоч “Их дуулга”-д зодоглоно. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны энэ оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн нөгөөдөр Израил улсын Тель-Авив хотод эхэлнэ. Монголын жүдочид Парисын “Их дуулга”-ын дараа олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Ийн Израилд эрэгтэй 10, эмэгтэй 8, нийт 18 жүдоч барилдана.

Сонирхуулахад, Монголын жүдогийн баг тамирчдаас өнгөрсөн жил зохион байгуулагдсан Тель-Авивын “Их дуулга” тэмцээнд Б.Цогт-Очир 60 кг-д, Г.Хэрлэн 66 кг-д, Б.Баасанхүү 48 кг-д хүрэл медаль хүртсэн билээ. Харин энэ удаагийн Тель-Авивын “Их дуулга” тэмцээнд Монголын дараах жүдоч зодоглоно.

Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Сумъяабазар, Б.Сүхбат

66 кг: Л.Өнөболд

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир

90 кг: Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг

52 кг: М.Нандин-Эрдэнэ

57 кг: О.Оюунчимэг

63 кг: Д.Есүй

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

-78 кг: О.Хүслэн

+78 кг: Д.Номинзул.

Хуваалцах