Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын 180 мянга гаруй иргэн гадаадад амьдарч байна

Дэлхийн 100 гаруй оронд Монгол Улсын 130 мянга гаруй иргэн амьдарч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 180 мянга гаруй иргэн гадаадад амьдарч байна
Монголын 180 мянга гаруй иргэн гадаадад амьдарч байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 100 гаруй оронд Монгол Улсын 130 мянга гаруй иргэн амьдарч байна. Хууль бусаар амьдарч байгаа иргэдийг нэмж тооцвол 180 мянган иргэн байгаа юм. Тэгвэл эдгээр иргэдийн ажиллаж, амьдрахад аюулгүй байдлыг нь хангах, боловсрол, эрүүл мэнд, давхар иргэншлийн асуудлыг хэрхэн шийдэх талаар Гадаад харилцааны яаманд “Хилийн чинад дахь Монголчуудын холбоо” ТББ-ын II чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

Хилийн чинад дахь Монголчуудын дунд олон асуудал, бэрхшээл тулгардаг. Мөн Монголоос оюутан болж очсон залуус тухайн улсынхаа ёс заншил, хууль дүрмийг мэдэхгүйн улмаас алдаа гаргадаг. Үүнээсээ болж амь насаа алдах ч тохиолдол гардаг байна. 2015 он гэхэд 30 гаруй Монгол хүн гадаад оронд амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарч байсан. Тиймээс Монгол Улс хилийн чинад дахь Монголчуудынхаа аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг энэхүү чуулганаар онцолж байна.

Хуваалцах