Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын 24 даамчин ДАШТ-д өрсөлдөж байна

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээнд дөрвөн тивийн 15 улсын 250 гаруй тамирчин 8-10, 11-13, 14-16, 17-19 насны ангилалд ухаанаа уралдуулж байгаагаас Монгол Улсаас 24 тамирчин оролцож

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 24 даамчин ДАШТ-д өрсөлдөж байна
Монголын 24 даамчин ДАШТ-д өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээнд дөрвөн тивийн 15 улсын 250 гаруй тамирчин 8-10, 11-13, 14-16, 17-19 насны ангилалд ухаанаа уралдуулж байгаагаас Монгол Улсаас 24 тамирчин оролцож байна.

Монголын даамчид ДАШТ-ий хоёрдугаар тойрогт 12 хожил, зургаа тэнцээ авч, зургаан тамирчин ялагдал хүлээсэн. Харин гуравдугаар тойргийг есөн хожил, 11 тэнцээ, дөрвөн хожигдолтой өндөрлүүлсэн юм. Тэгвэл ДАШТ-ийн дөрөвдүгээр тойрогт Монгол даамчид өндөр амжилт гаргалаа. Эл тойрогт 24 даамчнаас дөрвөн тоглогч хожигдсон ч Монголын бүх тамирчин 50 хувь болон түүнээс дээш онооны босгыг давлаа. Мөн охидын 8-10 насны ангилалд хүснэгтийн тэргүүнд бичигдсэн, Б.Есүй, Ц.Мягмарсүрэн нар хоорондоо таарч "эвийн гэрээ" байгуулсан. Түүнчлэн Б.Баярманлай өмнө нь нэг бус удаа хожигдож байсан дэлхийн хошой аварга Савва Зайка (ОХУ)-тай, Б.Пүрэвжаргал Азийн АШТ-д олонтаа таарч тоглосон Дү Ифү (БНХАУ)-тэй, Б.Мишээл хүчтэй өрсөлдөгчдийн нэг Яна Лазовик (Беларусь)-тай тэнцэв.

Хуваалцах