Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын 3х3 баг өнөөдөр хоёр тоглолт хийнэ

БНХАУ-ын Шиамень хотноо зохион байгуулагдаж буй 3х3 сагсан бөмбөгийн Oюутны дэлхийн лиг Финал тэмцээн өнөөдөр эхэллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 3х3 баг өнөөдөр хоёр тоглолт хийнэ
Монголын 3х3 баг өнөөдөр хоёр тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Шиамень хотноо зохион байгуулагдаж буй 3х3 сагсан бөмбөгийн Oюутны дэлхийн лиг Финал тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U18 насны FIBA 3x3 Азийн аваргын хүрэл медальт, Аргентинд болсон залуучуудын олимпийн наадамд оролцсон залуу багаа сорьж байна. Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо Мексик хийх бол дараагийн тоглолт 18:00 цагаас Германы багийн эсрэг болно. Харин маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо Коста Рикатай хийх аж.

Сонирхуулахад, Монголын эрэгтэй баг эл тэмцээнээс өнгөрсөн жил алт, 2016 онд мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Хуваалцах