Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг 12 төрөлд 64 тамирчинтай оролцоно

Чөлөөт бөхийг төлөөлж буй хоёр тамирчин есдүгээр сарын 21-нд наадмын үзүүлэх хөтөлбөрт багтсан Ираны үндэсний барилдаан болох зорханагаар барилдах бол 24-нөөс чөлөөт бөхийн тэмцээнд өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг 12 төрөлд 64 тамирчинтай оролцоно
Монголын баг 12 төрөлд 64 тамирчинтай оролцоно. Зураг: МҮОНРТ

Азийн танхимын болон тулааны спортын V наадам энэ сарын 17-27-нд Туркменистаны нийслэл Ашхабадад болно.

Спортын 22 төрөлд болох тус наадамд Монголын баг 12 төрөлд 64 тамирчинтай оролцох юм.

Наадмын чөлөөт бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд энэ жилийн “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Б.Сүхбат, 97 кг-д Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Аварга” сургуулийн тамирчин Ч.Алтангэрэл нар оролцоно.

Чөлөөт бөхийг төлөөлж буй хоёр тамирчин есдүгээр сарын 21-нд наадмын үзүүлэх хөтөлбөрт багтсан Ираны үндэсний барилдаан болох зорханагаар барилдах бол 24-нөөс чөлөөт бөхийн тэмцээнд өрсөлдөнө.

Хуваалцах