Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг 14 медальтайгаар 24 дүгээр байрт жагсаж байна

Тус наадамд 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын 61 төрөлд 481 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг 14 медальтайгаар 24 дүгээр байрт жагсаж байна
Монголын баг 14 медальтайгаар 24 дүгээр байрт жагсаж байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадмын 14 дэх өдрөө болж байна.

Тус наадамд 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын 61 төрөлд 481 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ.

Харин Монголын 403 тамирчин энэ наадамд хурд, хүчээ сориход 45 орноос нийт 14 медаль хүртсэн байдлаар 24 дүгээр байрт жагсаж байна. Тодруулбал, нэг алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медаль хүртээд байна.

Энэ удаагийн наадмыг медалийн чанараар наадам зохион байгуулагч БНХАУ-ын баг нийт 333 (алт 179, мөнгө 99, хүрэл 55) медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон (нийт 158 медаль), БНСУ (нийт 157 медаль)-ын баг удаалж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Хуваалцах