Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг дэлхийн даамын аварга боллоо

"100 буудалт даамын" өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 2025 оны тэмцээн энэ сарын 24 -ны өдрөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Турк улсын Анталья хотод зохион байгуулагдсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг дэлхийн даамын аварга боллоо
Монголын баг дэлхийн даамын аварга боллоо. Зураг: МҮОНРТ

"100 буудалт даамын" өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 2025 оны тэмцээн энэ сарын 24 -ны өдрөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Турк улсын Анталья хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Монгол улсаас 34 тамирчин охид, хөвгүүдийн таван насны ангилалд оролцсон.

Тэмцээний үндсэн төрөл швейцарь системийн 9 өрөг тоглож долоон өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргахад, Монголын баг тамирчид хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр алтан медаль авсан амжилтыг дөрөв дэх жилдээ үзүүллээ.

8 хүртэлх насны охидын ангилалд,

  • Мясүрэн овогтой Амин-Эрдэнэ мөнгөн медаль- /Сонгодог байрлал клуб/

8 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд,

  • Зоригоо овогтой Чинтөгс мөнгөн медаль /Элит даамын клуб /

  • Даваадорж овогтой Отгонбаяр хүрэл медаль /Сонгодог байрлал клуб /

9-10 нас охид ангилалд,

  • Баянмөнх овогтой Эрмүүнзаяа алтан медаль /Архангай аймаг Daam Messi клуб/

  • Насанжаргал овогтой Дэлгэржаргал мөнгөн медаль / Хожлын нүүдэл академи/

9-10 нас хөвгүүд ангилалд,

  • Эрдэнэцогт овогтой Арвин-Эрдэнэ алтан медаль /Монголын даамын академи/

  • Дамдинбазар овогтой Дамдиндүрэв мөнгөн медаль /57-р сургууль Daam Messi клуб /

11-13 нас охид ангилалд,

  • Чулуунсуурь овогтой Гоомарал мөнгөн медаль /Элит даамын клуб /

14-16 нас охид ангилалд,

  • Занданбал овогтой Отгонсүрэн хүрэл медаль /Сонгодог байрлал клуб/

Эх сурвалж: Монголын даамын холбоо ТББ

Хуваалцах