Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг есдүгээр байрыг эзэлжээ

Монгол үндэсний бөхийн барилдааныг энэ удаагийн наадмаас эхлэн тус наадмын хөтөлбөрт багтаасан бөгөөд эхний тэмцээнд Монгол улсын начин Доржийн Анар түрүүлж, Өвөр Монголын Алтансүх үзүүр булаажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг есдүгээр байрыг эзэлжээ
Монголын баг есдүгээр байрыг эзэлжээ. Зураг: МҮОНРТ

“Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар их наадам”-ыг Киргикстан улсын Чолпан-Ата хотноо энэ сарын 2-8-нд зохион байгуулж, дүнгээ гаргажээ.

80 улсын 2000 тамирчин, спортын 37 төрлөөр өрсөлдсөн бөгөөд манай улсаас 80 тамирчин оролцсон юм.

Монгол үндэсний бөхийн барилдааныг энэ удаагийн наадмаас эхлэн тус наадмын хөтөлбөрт багтаасан бөгөөд эхний тэмцээнд Монгол улсын начин Доржийн Анар түрүүлж, Өвөр Монголын Алтансүх үзүүр булаажээ.

Энэ удаагийн наадамд зохион байгуулагч Киргизстан улсын баг тамирчид илт давамгай амжилтаар тэргүүлсэн бол Казакстан улс дэд байр, ОХУ гутгаар байрт тус тус шалгарсан байна.

Харин манай улсын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртсэнээр есдүгээр байрыг эзэлжээ.

Хуваалцах