Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг гимнастикийн өсвөрийн үеийн ДАШТ-д өрсөлдөнө

Өсвөрийн үеийн дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн ОХУ-ын Москва хотноо энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг гимнастикийн өсвөрийн үеийн ДАШТ-д өрсөлдөнө
Монголын баг гимнастикийн өсвөрийн үеийн ДАШТ-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрийн дагуу Өсвөрийн үеийн дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн ОХУ-ын Москва хотноо энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тус тэмцээнд Монголын гимнастикийн холбооны баг, тамирчид оролцож байна.

Тухайлбал, Монголын багийн ахлагчаар Монголын гимнастикийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын хэмжээний мастер Ч.Отгонцэцэг, дасгалжуулагчаар спортын мастер М.Булган, Б.Болормаа, Б.Халиун, ОУХМ Б.Эрдэнэзаяа болон Г.Энх-Үжин, Б.Номин, Э.Лхагвацэцэг, Г.Гүнчинмаа, Б.Дүүрэнбаяр, Ё.Дөлгөөндөл, Б.Номин-Эрдэнэ, Б.Мөнхжин, А.Түмэнбилэг нарын тамирчин оролцох аж.

Хуваалцах