Монголын баг нэг шат дээшилжээ
Киргизстаны шигшээ баг 282 оноотой байсан бол энэ удаагийн чансаанд 424 оноотой болж 40 оноогоор дээшилж 75-рт орж ирсэн нь хамгийн том шилжилт байсан бол Болгарын шигшээ баг эсрэгээрээ 14 байр ухарч 54-р байр руу унасан байна.
Мэдээллийн алба

Дэлхийн хөлбөмбөгийн холбоон (ФИФА)-ы ээлжит чансаа гарчээ. Нийт 211 улсыг эгнээндээ багтаасан ФИФА-н чансааг Германы шигшээ баг 1533 оноогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол Бразил дэд байранд, харин Бельгийн шигшээ баг 2 шатаар дээшилж 1346 оноогоор эхний 3-т багтсан байна.
Киргизстаны шигшээ баг 282 оноотой байсан бол энэ удаагийн чансаанд 424 оноотой болж 40 оноогоор дээшилж 75-рт орж ирсэн нь хамгийн том шилжилт байсан бол Болгарын шигшээ баг эсрэгээрээ 14 байр ухарч 54-р байр руу унасан байна.
Харин манай Монгол Улсын шигшээ баг Малайзын шигшээтэй тэнцэж, Маврикийн шигшээ багт хожигдсон амжилтаар нэг шат дээшилж 188-р байранд бичигдэж байна.


















