Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг тамирчид Ази тивдээ 100 буудалт даамын төрөлд аваргаллаа

100 буудалт даамын үндсэн төрөлд 16 багц медаль буюу 48 медалиас 9 алт, 9 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар Ази тивдээ 100 буудалт даамаар аваргаллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг тамирчид Ази тивдээ 100 буудалт даамын төрөлд аваргаллаа
Монголын баг тамирчид Ази тивдээ 100 буудалт даамын төрөлд аваргаллаа. Зураг: МҮОНРТ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 13-26-нд өсвөр үе, залуучууд, ахмад, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах даамын тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид багш, дасгалжуулагч, эцэг эх, албаны хоёр хүний хамтаар нийт 104 хүний өргөн бүрэлдэхүүнтэй маш амжилттай оролцож эх орондоо ганзага дүүрэн ирлээ.

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах даамын тэмцээн 64 буудалт даамын үндсэн, түргэвчилсэн, түргэн, Турк даамын үндсэн, 100 буудалт даамын үндсэн, түргэвчилсэн, түргэн тоглолт гэсэн 7 төрлөөр аваргуудаа тодруулсан бөгөөд төрөл тус бүр өсвөр үеийн 5-7, 8-10, 11-13, 14-16 нас, залуучуудын 17-19, 20-23 нас, ахмадын 60-аас дээш насны ангилал болон насанд хүрэгчдийн гэсэн нийт найман насны ангиллаар явагджээ.

Нийт 10 орны 260 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчдын гаргасан амжилтаас дурдвал, 100 буудалт даамын үндсэн төрөлд 16 багц медаль буюу 48 медалиас 9 алт, 9 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар Ази тивдээ 100 буудалт даамаар аваргаллаа.

Түүнчлэн тус тэмцээнээс 100 буудалт даамын хамгийн том цол болох Олон улсын их мастер цолыг Цогтбаатарын Сүхбат, Энхболдын Хүслэн нар хүртсэн бол, Олон улсын мастер цолыг Батдаваагийн Есүй, Дэлхийн даамын холбооны мастер цолыг Анхбаярын Дашчирэв, Мөнхзаяагийн Лувсандорж нар биелүүлжээ.

Хуваалцах