Монголын баг тамирчид “Азийн хүүхдүүд-2022” наадамд өрсөлдөнө
Монголын багийн ахлагчаар Н.Оюунбат, штабын ажилтнаар Ж.Баасансүрэн, багийн эмчээр Э.Жамбалнямбуу, багийн тугчаар усан сэлэлтийн тамирчин Н.Хишигбаяр, жүдо бөхийн тамирчин М.Ирмүүн нар оролцож байна.
Мэдээллийн алба

“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын долоодугаар наадам энэ сарын 27-ноос 8 дугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотноо спортын 19 төрлөөр зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд 16 орны 1650 тамирчин 273 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд Монгол Улсын 48 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчин спортын таван төрөл (жүдо, самбо, кураш бөх, усанд сэлэлт, мас рестлинг)-д оролцохоор энэ сарын 24-нд Улаанбаатараас хөдөллөө.
Дээрх наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагчаар Н.Оюунбат, штабын ажилтнаар Ж.Баасансүрэн, багийн эмчээр Э.Жамбалнямбуу, багийн тугчаар усан сэлэлтийн тамирчин Н.Хишигбаяр, жүдо бөхийн тамирчин М.Ирмүүн нар оролцож байна.


















