Монголын баг тамирчид “Цэргийн ралли-2022” тэмцээний IV гараанд уралдана
Энэхүү тэмцээн 8 дугаар сарын 12-16-нд Увс аймгийн Улаангом, 16-22-нд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулагдах гэж байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадмын хүрээнд “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү тэмцээн 8 дугаар сарын 12-16-нд Увс аймгийн Улаангом, 16-22-нд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулагдах гэж байна.
Уралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу Монгол, ОХУ, Беларусь, Узбекстан улсын тамирчид гарааныхаа дарааллыг сонгох сугалаагаа сугалсан бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид 4 дүгээр гараанд уралдахаар боллоо.
Мөн Монголын баг тамирчид уралдаанд оролцох техникүүдээ хүлээн авснаар техникийн үйлчилгээ хийж, тэмцээний өмнөх бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн хангасаар байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


















