Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын багийг Азийн наадмаас хасна гэх сануулга өгчээ

Манай боксчин Н.Төгсцогтын тоглолтыг Англи, Аргентин, Филиппиний шүүгч шүүсэн. Өрсөлдөгчөө илт давуу хожиж байсан ч ялалтыг түүнд өгөөгүйд монголчууд ихэд бухимдаж байгаа. Онлайнаар ч эзэн орны боксчныг хууль бусаар дэмжсэн шүүгчдийг буруутгасан мэдээлэл дүүрчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын багийг Азийн наадмаас хасна гэх сануулга өгчээ
Монголын багийг Азийн наадмаас хасна гэх сануулга өгчээ. Зураг: МҮОНРТ

Манай боксчин Н.Төгсцогтын тоглолтыг Англи, Аргентин, Филиппиний шүүгч шүүсэн. Өрсөлдөгчөө илт давуу хожиж байсан ч ялалтыг түүнд өгөөгүйд монголчууд ихэд бухимдаж байгаа. Онлайнаар ч эзэн орны боксчныг хууль бусаар дэмжсэн шүүгчдийг буруутгасан мэдээлэл дүүрчээ. Энэ талаар тамирчдыг ахлаж яваа Б.Бат-Эрдэнэ “Спортын тэмцээн уралдаан байнгын өрсөлдөөн байдаг. Гэхдээ өрсөлдөөн шударга, дүрмийн дагуу байх ёстой. Төгсцогт гавьяатын хувьд оноогоор өрсөлдөгчөө илт давуу байдлаар ялсан. Гэсэн хэдий ч шүүгч нар нөгөө талд ялалтыг өгчихлөө... Азийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс танай үзэгчид дэндүү ёс зүйгүй байна. Маш олон савтай ус шидлээ. Хэрвээ ийм байх юм бол Монголын багийг Азийн наадамд оролцуулахгүй байх асуудлыг ярина гэсэн. Би Монголын багийг дэмжиж буй үзэгчидтэй холбоотой асуудлыг хариуцахгүй гэж хэлсэн” гэв.

Хуваалцах