Монголын балетын үндэсний уралдаан 3 дугаар сард болно
Монголын балетын үндэсний тавдугаар уралдаан 3 дугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотод болно.
Мэдээллийн алба

Монголын өнцөг булан бүрт балетаар хичээллэж буй авьяаслаг хүүхэд багачууд, залуу бүжигчдэд шинэ боломжуудыг олгох, балетын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын байгууллагуудын холбоо харилцааг үүсгэн бататгах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг Монголын балетын үндэсний уралдааны тов гарчээ.
Тодруулбал, Монголын балетын үндэсний тавдугаар уралдаан 3 дугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотод болно.
Тус уралдаанд нийслэл, орон нутгаас болон Монгол Улсад нэгээс дээш жил амьдран, балетаар суралцаж буй гадаад оролцогч, гадаад улсад суралцаж буй монгол уран бүтээлчид оролцох боломжтой аж.


















