Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын биатлонч Э.Энхсайхан Европын аварга боллоо

Польш улсад болж буй биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Энхсайхан алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын биатлонч Э.Энхсайхан Европын аварга боллоо
Монголын биатлонч Э.Энхсайхан Европын аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Польш улсад болж буй биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Энхсайхан алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Өдгөө 21 настай Э.Энхсайхан 15 км-ын зайг 44.34:8 минутын хугацаанд туулжээ.

Удаах байрт Финланд, Эстонийн тамирчид орсон байна.

Э.Энхбат өмнө нь 2020 онд залуучуудын өвлийн олимпын наадамд XII байр эзэлж байсан ба түүний хувьд Монголын биатлоны спортын анхдагч амжилтыг үзүүлсээр байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах