Монголын боксчид тэргүүллээ
ОУХМ Б.Чинзориг 64 кг-д, ОУХМ Х.Энхдэлгэр 56 кг-д тус тус алтан медаль медалийн эзэн болсон бол 60 кг-д Б.Мишээлт хүрэл медаль хүртжээ.
Мэдээллийн алба

Тайланд Улсын нийслэл Бангкок хотод болсон боксын олон улсын “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд хүчээ сорьсон Монголын боксчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ. 26 орны боксчид оролцсон 'THAILAND OPEN' олон улсын тэмцээн зургадугаар сарын 28-аас долдугаар сарын 6-ны хооронд болж, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгээр удирдуулан оролцсон Монголын баг тэргүүн байрыг эзэллээ.
ОУХМ Б.Чинзориг 64 кг-д, ОУХМ Х.Энхдэлгэр 56 кг-д тус тус алтан медаль медалийн эзэн болсон бол 60 кг-д Б.Мишээлт хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээн үеэр AIBA буюу Олон улсын боксын холбооны 3 од олгох шалгалт болсон бөгөөд AIBA 2 одтой шүүгч О.Мандахбаяр, Г.Бадрах нар оролцож шалгалтаа амжилттай өгсөн байна.


















