Монголын болон дэлхийн киноны шилмэл хөгжмүүд эгшиглэнэ
орин хуурын чуулгаас уламжлал болгон зохион байгуулдаг эл тоглолтод Монголын болон олон улсын киноны шилмэл хөгжмийг эгшиглүүлдэг билээ.
Мэдээллийн алба

Анх дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж байсан “Playing love” тоглолт энэ сарын 1, 2-нд 18:45 цагт Корпорейт Конвейншн танхимд болно.
Морин хуурын чуулгаас уламжлал болгон зохион байгуулдаг эл тоглолтод Монголын болон олон улсын киноны шилмэл хөгжмийг эгшиглүүлдэг билээ. “Playing love-2019” тоглолтын удирдаачаар соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан ажиллах юм байна.


















