Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын бүжигчид IUCDC-аас алт, мөнгөн медаль, тусгай байр, шилдэг үзүүлбэр шагнал хүртлээ

Олон улсын бүжгийн нэгдсэн цахим хоёрдугаар уралдаан /IUCDC/-д Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид болон Завхан аймгийн залуу бүжигчид алт, мөнгөн медаль, тусгай байр болон шилдэг үзүүлбэр шагнал хүртжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын бүжигчид IUCDC-аас алт, мөнгөн медаль, тусгай байр, шилдэг үзүүлбэр шагнал хүртлээ
Монголын бүжигчид IUCDC-аас алт, мөнгөн медаль, тусгай байр, шилдэг үзүүлбэр шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

“The 2nd International united cloud dance competition” /IUCDC/ буюу Олон улсын бүжгийн нэгдсэн цахим хоёрдугаар уралдаан энэ оны нэгдүгээр сарын 18-наас энэ сарын 18-ныг хүртэл зохион байгуулагдсан бөгөөд тус уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг хоёр дахь удаагаа ажилласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Олон улсын бүжгийн нэгдсэн цахим хоёрдугаар уралдаан /IUCDC/-д Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид болон Завхан аймгийн залуу бүжигчид алт, мөнгөн медаль, тусгай байр болон шилдэг үзүүлбэр шагнал хүртжээ.

Тодруулбал, Сонгодог балет төрөлд оролцсон МБҮС-ийн Ч. Ганчимэг багштай баг "Аннен полька" бүжгээр өсвөрийн А ангилалд алтан медаль, А.Лхагватуяа багштай баг "Пахита" бүжгээр бага насны ангилалд алтан медалиар шагнуулсан бол гоцлол төрөлд Х.Тэгшжаргал бага ангилалд мөнгөн медаль, Г.София өсвөрийн А ангилалд тусгай байрын шагнал хүртжээ.

Мөн олон ардын бүжгийн төрөлд Завхан аймгийн залуу бүжигчин Б.Алтжин болон С.Номин нар "Урианхай биелгээ" бүжгүүдээр алтан медаль, шилдэг үзүүлбэрийн нэгдүгээр байр, Э.Амаржаргал "Бугуйт биелгээ" бүжгээр алтан медаль, шилдэг үзүүлбэрийн дэд байр, Р.Наранцэнгэл "Үлэмж гоо" бүжгээр алтан медаль, шилдэг үзүүлбэрийн гуравдугаар байр хүртсэн байна.

Сонирхуулахад, “The 2nd International united cloud dance competition” /IUCDC/ буюу Олон улсын бүжгийн нэгдсэн цахим хоёрдугаар уралдаанд1000 гаруй бүжигчин оролцжээ.

Хуваалцах