Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын бүх ард түмний спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна

Медалийн төлөөх барилдааныг орой 19:00 цагаас "MNB Спорт" сувгаар шууд дамжуулна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын бүх ард түмний спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна
Монголын бүх ард түмний спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монголын бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Баянгол дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ. Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг олимпын жингээр болж буй тус тэмцээнд 19 аймаг, 7 дүүргийн нийт 199 тамирчин өрсөлдөж байна.

Монголын бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 74, эмэгтэйчүүдийн 50, 57 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өндөрлөж дараах бөхчүүд шигшээд шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн 57 кг: Б.Мөнх-Эрдэнэ (Увс аймаг) - Б.Төгс (Булган аймаг)

74 кг: Г.Ханбүргэд (Баянзүрх дүүрэг) - З.Сумъяабазар (Орхон аймаг)

Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг (Хэнтий аймаг) - М.Мөнхгэрэл (Сонгинохайрхан дүүрэг)

57 кг: Х.Болортуяа (Орхон аймаг) - Э.Сумъяа (Архангай аймаг).

Сонирхуулахад, Медалийн төлөөх барилдааныг орой 19:00 цагаас "MNB Спорт" сувгаар шууд дамжуулна.

Хуваалцах