Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын бүх ард түмний спортын XV наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Монголын бүх ард түмний спортын наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд XV наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын бүх ард түмний спортын XV наадам өнөөдөр нээлтээ хийнэ
Монголын бүх ард түмний спортын XV наадам өнөөдөр нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол өнөөдөр Спортын төв ордны А зааланд 15:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн наадам спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-өөр болно.

Монголын бүх ард түмний спортын наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд XV наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Ташрамд дуулгахад, Монголын бүх ард түмний спортын наадам иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Тус наадмын хаалтын ёслол энэ сарын 19-нд 16:00 цагт Спортын төв ордны “А” зааланд болно.

Хуваалцах