Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны аваргууд тодорлоо

Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны шигшээ тэмцээнийг 7 дугаар сарын 28-31-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 360 талбайд зохион байгууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны аваргууд тодорлоо
Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны холбоо хамтран Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны шигшээ тэмцээнийг 7 дугаар сарын 28-31-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 360 талбайд зохион байгууллаа.

Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны шигшээ тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймаг, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчин оролцон шигшээ тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй явагдлаа.

Байт харвааны шигшээ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр 5 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 19 байгууллагын 120 гаруй тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Эмэгтэй багийн төрөлд:

I байранд Орхон аймгийн баг /Г.Оюунгэрэл, Ө.Халиун, А.Энхтуяа/

II байранд Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Ш.Бямбасүрэн, Д.Сэлэнгээ/

III байранд Төв аймгийн баг /Д.Оюун-Эрдэнэ, Б.Өлзийдэлгэр, Б.Буд-Алтай/

Эрэгтэй багийн төрөлд:

I байранд Баянзүрх-Алдар баг /Ө.Нэхийт, Б.Отгонболд, Б.Тэнгисболд/

II байранд Орхон-Хангарьд баг /Ж.Гантөгс, Д.Дашнамжил, Ц.Цэнгүүн/

III байранд Өвөрхангай аймгийн баг /Л.Баярсайхан, Э.Нармандах, У.Чулуунбаатар/

Холимог багийн төрөлд:

I байранд Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Д.Өсөхбаяр/

II байранд Орхон-Хангарьд баг /А.Энхтуяа, Ц.Цэнгүүн/

III байранд Дундговь-Алдар баг /Н.Ариунбилэг, М.Энхбаяр/

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

I байранд Өвөрхангай аймгийн тамирчин ОУХМ Ж.Дагийжанчив

II байранд Чингэлтэй дүүргийн тамирчин ОУХМ Б.Урантунгалаг

III байранд Өвөрхангай аймгийн тамирчин СМ М.Гэгээн

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

I байранд Дундговь-Алдар багийн тамирчин СДМ Б.Буянтүшиг

II байранд Орхон-Хангарьд багийн тамирчин СМ Ц.Цэнгүүн

III байранд Чингэлтэй дүүргийн тамирчин СМ Д.Өсөхбаяр нар шалгарлаа.

Тэмцээний нийт дүнгээр:

I байранд Орхон-Хангарьд баг

II байранд Чингэлтэй дүүргийн баг

III байранд Өвөрхангай аймгийн баг тамирчин шалгарлаа.

Хуваалцах