Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Монголын дугуйчид Баку хотод төрийн далбаагаа мандууллаа

Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчдыг ОУХМ С.Түмэндэмбэрэл ахлан тус тэмцээнд оролцсон аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын дугуйчид Баку хотод төрийн далбаагаа мандууллаа
Монголын дугуйчид Баку хотод төрийн далбаагаа мандууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын дугуйчин залуус Азербайжаны нийслэл Баку хотноо болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандууллаа.

Уг тэмцээнд найман орны 14 багийн 79 тамирчин хоёр өдөр өрсөлдөж, уулын бөөн гараат 71 км-ийн уралдаанд ОУХМ Б.Идэрболд хүрэл медалийн эзэн болсон юм. Мөн багийн дүнгээр гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртжээ.

Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчдыг ОУХМ С.Түмэндэмбэрэл ахлан тус тэмцээнд оролцсон аж.

Хуваалцах