Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын дугуйн холбоо мэргэжлийн дугуйн ДАШТ-д уралдах хоёр эрх авлаа

Монголын дугуйчин С.Жамбалжамц өнгөрсөн сард Туркийн цуврал тэмцээний хоёр тэмцээнд түрүүлснээр холбоондоо ДАШТ-д уралдах хоёр эрх авчирлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын дугуйн холбоо мэргэжлийн дугуйн ДАШТ-д уралдах хоёр эрх авлаа
Монголын дугуйн холбоо мэргэжлийн дугуйн ДАШТ-д уралдах хоёр эрх авлаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн дугуйн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-25-нд Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдах бөгөөд Монголын дугуйн холбоо хоёр эрх авч уралдахаар боллоо. Тодруулбал, Монголын дугуйчин С.Жамбалжамц өнгөрсөн сард Туркийн цуврал тэмцээний хоёр тэмцээнд түрүүлснээр холбоондоо ДАШТ-д уралдах хоёр эрх авчирлаа.

Монголын дугуйчид өмнө нь мэргэжлийн дугуйн ДАШТ-д оролцох хоёр эрх нэг дор авч байгаагүй ажээ. Түүнчлэн өмнө нь Монгол Улсаас мэргэжлийн дугуйн спортын ДАШТ-д 2016 онд Б.Мягмарсүрэн, 2021 онд С.Жамбалжамц нар өрсөлдөж байжээ.

Хуваалцах