Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын дөрвөн бөх алтан медалийн төлөө барилдана

Тэгвэл өнөөдөр 19:15 цагаас медалийн төлөөх барилдаан эхлэх юм. Манай улсын дөрвөн бөх алтан медалийн төлөө барилдахаар шалгараад буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын дөрвөн бөх алтан медалийн төлөө барилдана
Монголын дөрвөн бөх алтан медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Красноярск хотод өчигдөр чөлөөт бөхийн олон улсын “Иван Ярыгиний цом” тэмцээн эхэлсэн.

Эхний өдөр эрэгтэй 57, 61, 70, эмэгтэй 50, 55, 59, 65 кг жингийн барилдаан явагдаж, медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодорсон.

Тэгвэл өнөөдөр 19:15 цагаас медалийн төлөөх барилдаан эхлэх юм. Манай улсын дөрвөн бөх алтан медалийн төлөө барилдахаар шалгараад буй.

Өнөөдөр эрэгтэй 65, 79, 125, эмэгтэй 53, 57, 62 кг жингийн барилдаан эхэлнэ.

1-р сарын 27

9:15 - 9:30 Хоёр дахь жин үзэлт – эрэгтэй 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг.

9:30 - 10:00 Эмнэлгийн үзлэг, жин – эрэгтэй 65, 79, 125 кг, эмэгтэй 53, 57, 62 кг.

12:00 – Дагах барилдаан – эрэгтэй 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг;

Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан - эрэгтэй 65, 79, 125 кг, эмэгтэй 53, 57, 62 кг.

18:30 – Нээлтийн ёслол

19:15 – Медалийн төлөө барилдаан – эрэгтэй 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг.

21:15 – Шагнал гардуулах ёслол.

Хуваалцах