Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдана

“U17”, “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстаны Бишкек хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдана
Монголын дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

“U17”, “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстаны Бишкек хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.

"U17" ангиллын чөлөөт бөхийн хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов.

Манай улсаас найман бөх барилдсанаас дөрөв нь өнөө орой 20:00 цагаас хүрэл медалийн төлөө барилдана.

Хөвгүүдийн 65 кг-д “Тэх-Мөнх” клубийн тамирчин Мөнхбатын Толуй, 71 кг-д Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Баатархүүгийн Ган-Эрдэнэ, охидын 57 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Дэжинбээгийн Энхдангина, 73 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин Номин-Эрдэнийн Баяржаргал нар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Тэгвэл хөвгүүдийн 80 кг-д М.Мөнхчулуун, охидын 43 кг-д Б.Мөнгөнсолонго, 49 кг-д Г.Соёлмаа, 65 кг-д Э.Одгэрэл нар тэмцээнээ өндөрлүүлжээ.

Хуваалцах