Монголын дөрвөн эмэгтэй боксчин өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана
Сонирхогчдын боксын 2023 оны U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкокт долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Сонирхогчдын боксын 2023 оны U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкокт долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсаас Тайландын рингэнд эрэгтэй 6, эмэгтэй 8, нийт 14 боксчин эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тулаанууд болно. 57 кг-ын жинд Баттөрийн Золжаргал Узбекистаны Ситора Турдибековатай, 60 кг-д Төгсжаргалын Номин-Эрдэнэ Тайландын Буапа Порнтиптэй, 63 кг-д Ганзоригийн Бадмаараг Тайландын Сомнуек Тананя, Мягмарсүрэнгийн Цэцэгдарь Узбекистаны Навбакор Хамидоватай тулалдана.
Ташрамд дуулгахад, Эмэгтэйчүүдийн 48 кг-д Бейсинбейгийн Жанаргуль, Алтанбекийн Хулан нар хүрэл медалийн болзол хангаад байгаа юм.


















