Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын дөрвөн кино Зүүн Азийн үзэгчдэд хүрнэ

Монгол киног дэлхийд гаргах, сурталчлах зорилготой “Дижитал агуулга” компани монголын уран сайхны дөрвөн киног зохиогчийн албан ёсны эрхтэйгээр Зүүн Азийн нутаг дэвсгэрт DVD-ээр худалдаалж эхэлсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын дөрвөн кино Зүүн Азийн үзэгчдэд хүрнэ
Монголын дөрвөн кино Зүүн Азийн үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

Монгол киног дэлхийд гаргах, сурталчлах зорилготой “Дижитал агуулга” компани монголын уран сайхны дөрвөн киног зохиогчийн албан ёсны эрхтэйгээр Зүүн Азийн нутаг дэвсгэрт DVD-ээр худалдаалж эхэлсэн байна. Тодруулбал, гавьяат жүжигчин, найруулагч Ө.Бат-Өлзийгийн “Маш нууц” (2015) бүтээл “Top secret”, Ж.Сэнгэдоржийн “Босуул” (2015) “Traitor”, Ө.Мөнгөнтулгын “Ороолон” (2016) “The Demon”, О.Эрдэнийн “Хоёулаа унтах уу” (2012) “Let’s make love” нэрээр Зүүн Азийн кино сонирхогч, үзэгчдэд хүрнэ.

Хуваалцах