Монголын эгч дүү тамирчин улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ
Б.Энххүслэн өмнөх ДАШТ-д 200 метрт өврөөр даллах сэлэлтээр 2:06.29 амжилт үзүүлж, 38-д эрэмбэлэгдсэн бол энэ удаа амжилтаа 10 секундээр ахиулж, 15-д эрэмблэгдэн, алтан медаль хүртэж байгаа тамирчнаас гурван секундын дараа барианд оржээ.
Мэдээллийн алба

Австрали Улсын Мельбурн хотноо зохион байгуулагдсан 16 дахь удаагийн усанд сэлэлтийн ДАШТ-д хурдаа сорьсон Монголын эгч дүү тамирчин улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ.
Тус тэмцээний хоёр дахь өдөр ОУХМ Б.Энххүслэн, Б.Энхтамир нар 100 метрт өврөөр даллах сэлэлтээр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Б.Энххүслэн өмнөх ДАШТ-д 200 метрт өврөөр даллах сэлэлтээр 2:06.29 амжилт үзүүлж, 38-д эрэмбэлэгдсэн бол энэ удаа амжилтаа 10 секундээр ахиулж, 15-д эрэмблэгдэн, алтан медаль хүртэж байгаа тамирчнаас гурван секундын дараа барианд оржээ.
Харин Б.Энхтамир ДАШТ-ий тав дахь өдөр 100 метрт далайн гахай сэлэлтээр уралдаж, 57.02 гэсэн амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.


















