Монголын эрэгтэй, эмэгтэй шатарчид зургаадугаар өрөгт ялалт байгууллаа
ургаадугаар өргийн тоглолтод эрэгтэй шигшээ баг Мароккогийн шигшээ багтай оноолт тааран тоглож 4:0 гэсэн дүнгээр ялалт байгууллаа. Мөн эмэгтэй шигшээ баг Норвегийн шигшээ багтай оноолт тааран тоглож 2.5:1.5 харьцаагаар ялалт байгууллаа.
Мэдээллийн алба

Энэтхэгийн Ченнай хотноо зохиогдож буй дэлхийн шатрын олимпиад замынхаа хагасыг туулаад байна. Тавдугаар өргийн тоглолтод эрэгтэй баг Чехийн шигшээ багтай оноолт таарч нэг, хоёр, дөрөвдүгээр ширээнд суусан Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Ган-эрдэнэ нар хожигдол хүлээж, гуравдугаар ширээнд суусан С.Билгүүн давуу байрлалаас тэнцсэн. Уг тоглолтыг Б.Гүндаваа өнжсөн юм.
Харин эмэгтэй баг Германы шигшээ багтай тоглож, эхний хоёр ширээнд суусан А.Энхтуул, Т.Мөнхзул нар тэнцсэн бол гурав болон дөрөвдүгээр ширээнд тоглосон Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар ялагдал хүлээсэн. Тавдугаар өргийн тоглолтыг эмэгтэй багаас Б.Баярмаа өнжсөн.
Тэгвэл өчигдөр зургаадугаар өргийн тоглолтод эрэгтэй шигшээ баг Мароккогийн шигшээ багтай оноолт тааран тоглож 4:0 гэсэн дүнгээр ялалт байгууллаа. Мөн эмэгтэй шигшээ баг Норвегийн шигшээ багтай оноолт тааран тоглож 2.5:1.5 харьцаагаар ялалт байгууллаа. Зургаадугаар тойргийн тоглолтыг их мастер А.Энхтуул өнжжээ.
Ийн эмэгтэй шатарчид 4 хожил,1 тэнцээ,1 хожигдол гэсэн дүнгээр 16 дугаар байрт бичигдэж байна.
Долоодугаар өрөгт эрэгтэй баг Хорватын шигшээ багтай, эмэгтэй баг Кубын шигшээ багтай оноолт таарсан бөгөөд маргааш Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ.


















