Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын эрэгтэй шигшээ Азийн аваргын шөвгийн 8-д шалгарлаа

3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д оролцож буй Монголын эрэгтэй шигшээ Сингапурыг 22:9-өөр итгэл төгс хожсоноор хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд өрсөлдөх болзлоо хангав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын эрэгтэй шигшээ Азийн аваргын шөвгийн 8-д шалгарлаа
Монголын эрэгтэй шигшээ Азийн аваргын шөвгийн 8-д шалгарлаа. Зураг: МҮОНРТ

3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д оролцож буй Монголын эрэгтэй шигшээ Сингапурыг 22:9-өөр итгэл төгс хожсоноор хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд өрсөлдөх болзлоо хангав.Манай шигшээ тоглолтыг тун эрчтэй эхлүүлж, 13:0 гэсэн давамгайллыг бий болгосон. Улмаар энэ давуу талаа хадгалсаар ээлжит хожлоо байгуулав.Э.Дөлгөөн 7 оноогоор багаа тэргүүлсэн бол Д.Дэлгэрням 6 оноо, 8 самбар авсан юм. Мөн А.Ананд 5, О.Энхбаатар 4 оноо авч, багаараа тун жигд тоглолоо.Монголын шигшээ өнөөдөр шөвгийн 8-д Казахстаны эсрэг хүч сорих болно.Эх сурвалж: МҮОХ

Хуваалцах