Монголын футзалын үндэсний шигшээ Мальдивын багтай тоглоно
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар удирдуулсан Монголын футзалын үндэсний шигшээ баг энэ сарын 15-наас 21-ний хооронд Таиландын Бангкок хотноо явагдах "NSDF Futsal Invatition Thailand - 2022" тэмцээнд оролцож байна.
Мэдээллийн алба

Монголын футзалын үндэсний шигшээ баг "NSDF Futsal invitation Thailand-2022" тэмцээний хэсгийн эхний тоглолтоо Иран улсын шигшээ багийн эсрэг хийсэн. Тус тоглолтод Монголын шигшээ багийн хоёр хаалгач болон чухал хоёр тоглогч “Ковид-19” шинжилгээний хариунаас шалтгаалан оролцож чадаагүй бөгөөд Ираны шигшээ баг тоглолтын эхнээс санаачлалыг авч, Монголын шигшээ баг үндсэн цагт 8-0 харьцаатай хожигдол хүлээсэн.
Хоёр дахь тоглолт буюу Мьянмар улсын шигшээ багтай тоглоход мөн л Монголын шигшээ багийн чухал тоглогчид оролцож чадаагүй бөгөөд 7-1 харьцаатай хожигдсон.
Өнөөдөр Монголын футзалын үндэсний шигшээ баг "NSDF Futsal invitation Thailand-2022" тэмцээний сүүлийн тоглолтоо Улаанбаатар хотын цагаар 13:30 минутаас Мальдив улсын шигшээ багийн эсрэг тоглоно.