Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын футзалын үндэсний шигшээ өнөөдөр Мьянмар улсын багтай тоглоно

Монголын футзалын үндэсний шигшээ баг "NSDF Futsal invitation Thailand-2022" тэмцээний хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Иран улсын шигшээ багийн эсрэг хийлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын футзалын үндэсний шигшээ өнөөдөр Мьянмар улсын багтай тоглоно
Монголын футзалын үндэсний шигшээ өнөөдөр Мьянмар улсын багтай тоглоно. Зураг: МҮОНРТ

Монголын футзалын үндэсний шигшээ баг "NSDF Futsal invitation Thailand-2022" тэмцээний хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Иран улсын шигшээ багийн эсрэг хийлээ.

Тус тоглолтод Монголын шигшээ багийн хоёр хаалгач болон чухал хоёр тоглогч “Ковид-19” шинжилгээний хариунаас шалтгаалан оролцож чадсангүй.

Ираны шигшээ баг тоглолтын эхнээс санаачлалыг өөртөө авч тоглож байсан бөгөөд Монголын шигшээ баг үндсэн цагт 8-0 харьцаатайгаар хожигдол хүлээлээ.

Өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 16:00 цагт Монголын футзалын үндэсний шигшээ Мьянмар улсын шигшээ багтай тоглоно.

Хуваалцах