“Монголын геологи, хайгуул 2022” XII чуулга уулзалт болно
Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн
Мэдээллийн алба

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн “Монголын геологи, хайгуул 2022” XII чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Корпорэйт конвеншн төвд болно.
Чуулга уулзалтын хүрээнд уламжлал ёсоор дараах үйл ажиллагаа болох юм. Үүнд:
-Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
Хайгуул, ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
“Хайгуулчин” сэтгүүл
Мэргэшүүлэх сургалт
Шилдэг баг шалгаруулах (зураглал, хайгуул)
Шилдэг оюутны тэтгэлэг
Шилдэг фото зургийн үзэсгэлэн – “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд”
Шилдэг дээжийн үзэсгэлэн – “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”
Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн болно гэж УУХҮЯ-наас мэдээллээ.


















