Монголын гимнастикийн баг тамирчид Европын цуврал тэмцээнд оролцож байна
өсвөрийн тамирчин Н.Энхлэн насны ангилалдаа чөлөөт хөдөлгөөн, булавтай дасгалаар өрсөлдөж 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль хүртлээ.
Мэдээллийн алба

Монголын гимнастикийн холбооны Уран сайхны гимнастикийн “Халиун” клубийн баг тамирчид Европын цуврал тэмцээнд оролцож байна.
Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Халиун, багийн менежер Т.Мөнхтуяа, орчуулагч Надежда Николаевна Софронова болон тамирчин У.Айыына, Н.Энхлэн П.Энэрэл, П.Нинжин, С.Бүжинлхам, М.Цэлмэг, Х.Нандинхүсэл нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг Португал улсын Лисбон хотод энэ сарын 20-23-нд зохион байгуулагдсан эхний тэмцээнд оролцжээ.
Ийн өсвөрийн тамирчин Н.Энхлэн насны ангилалдаа чөлөөт хөдөлгөөн, булавтай дасгалаар өрсөлдөж 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль хүртлээ. Мөн тамирчин У.Айыына Олон улсын гимнастикийн холбоо (FIG)-ны өсвөр насны ангилалд амжилттай оролцож булавтай дасгалд шигшээ тэмцээнд 6 дугаар байрт шалгарсан байна.


















