Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын гурван бөх медалийн төлөө барилдана

Монголын бөхчүүдийн хүрэл медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхэлнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын гурван бөх медалийн төлөө барилдана
Монголын гурван бөх медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

"Бишкек-2022" бөхийн төрлүүдийн "U17" насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр чөлөөт бөхийн хөвгүүдийн 45, 48, 51, 54, 60, 92, 110 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

Монгол Улсаа төлөөлөн тус тэмцээнд зодоглож буй долоон бөх өнөөдөр барилдсанаас 45 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Амгалангийн Мөнхтөгс, 55 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин Батхүүгийн Одсүрэн, 110 кг-д Архангай аймгийн тамирчин Мөнхбаатарын Рэнцэндаржаа нар медалийн төлөө барилдах гэж байна.

Монголын бөхчүүдийн хүрэл медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхэлнэ.

Хуваалцах