Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Монголын гурван цаначин ДАШТ-д өрсөлдөнө

Гүйлтийн цанын 43 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нээс гуравдугаар сарын 5-нд Словенийн Планика хотод болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын гурван цаначин ДАШТ-д өрсөлдөнө
Монголын гурван цаначин ДАШТ-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Гүйлтийн цанын 43 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нээс гуравдугаар сарын 5-нд Словенийн Планика хотод болно. Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор, “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Батмөнхийн Ачбадрах, Ариунсанаагийн Энхтуул болон ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нарын гурван тамирчин өрсөлдөхөөр маргааш эх орноосоо мордох юм байна.

Ташрамд дуулгахад, Планика хот Олон улсын цанын холбоо (FIS)-ны 2018 онд болсон 51 дэх удаагийн чуулганаар Норвегийн Тронхэм хоттой өрсөлдөж ялалт байгуулснаар тус ДАШТ-ийг зохион байгуулах эрх авчээ.

Хуваалцах