Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын “IHC Esports” баг "Мэйжор" тэмцээнд оролцох эрхээ авлаа

Тэд өчигдөр Австралийн "Renegades" багийг 2:0 гэсэн харьцаатай хожсон юм. Ийнхүү анх удаагаа Монгол баг Мэйжорт оролцож, өөрсдийн стикерээ гаргахаар боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын “IHC Esports” баг "Мэйжор" тэмцээнд оролцох эрхээ авлаа
Монголын “IHC Esports” баг "Мэйжор" тэмцээнд оролцох эрхээ авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын цахим спортын түүхэнд түүхэн үйл явдал тохиосон нь Монголын “IHC Esports” баг "CS:GO" төрлийн дэлхийн аварга гэж хэлж болохуйц "Мэйжор" тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Тэд өчигдөр Австралийн "Renegades" багийг 2:0 гэсэн харьцаатай хожсон юм. Ийнхүү анх удаагаа Монгол баг Мэйжорт оролцож, өөрсдийн стикерээ гаргахаар боллоо.

“Мэйжор" тэмцээн ирэх тавдугаар сарын 9-нд Бельгийн Антверпен хотноо эхэлнэ. Нэг сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцох юм.

“IHC Esports” багийн бүрэлдэхүүн:

Б.Гарьдмагнай /bLitz/

Б.Бат-Энх /kabal/

Б.Баатархүү /Bart4k/

Г.Есөнтөмөр /nin9/

М.Содбаяр /Techno4K/

Б.Тэнгис /sk0R/

Э.Баянбат /maaRaa/

Хуваалцах