Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын их хуур хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан үргэлжилж байна

Тухайн үед хөгжим урлан турших cалбарын хөгжмийн урлаач нараар бүтээлгэж, найрал хөгжмийн бүрэлдэхүүнд оруулcнаар 1961 он гэхэд анхны “Их хуур хөгжим” бий болcон түүхтэй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын их хуур хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан үргэлжилж байна
Монголын их хуур хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улc төрийн товчооны 1956 оны хоёрдугаар cарын 17-ны өдрийн 44-р тогтоолд: “Монгол үндэcний хөгжмийг cэргээн явуулах тухай” заалтын дагуу үндэсний хөгжмүүдээс бүрдсэн найрал хөгжмийг байгуулахыг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржид даалгасан байдаг.

Тухайн үед хөгжим урлан турших cалбарын хөгжмийн урлаач нараар бүтээлгэж, найрал хөгжмийн бүрэлдэхүүнд оруулcнаар 1961 он гэхэд анхны “Их хуур хөгжим” бий болcон түүхтэй.

Харин мэргэжлийн сургалтын хувьд 1987 онд Хөгжим бүжгийн дээд сургуулийн 50 жилийн ойгоор контрбасс хөгжмийн багш Л.Баасанхүү Монгол Улсын үндэсний урлагт мэргэжлийн их хуур хөгжимчин хэрэгцээтэй байгааг харгалзан, их хуур хөгжмийн сургалтыг анхлан бий болгох хариуцлагатай албыг хүлээн авч байсан аж.

Монголын их хуур хөгжимчдийн улсын анхдугаар нээлттэй уралдаан өнгөрсөн аравдугаар сарын 30-наас энэ сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү анхдугаар уралдааны дөрвөн ангилалд нийт 28 их хуур хөгжимчид ур чадвараа сорин оролцож байгаа юм. Их хуур контрбасс хөгжимчдийн санаачилсан уг уралдааныг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж, Монгол Улсын Консерватори, Соёл урлагийн их сургууль хамтран ажиллаж байна.

Хуваалцах