Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын иргэн болсон Моллаей Саеид өнөөдөр дэвжээнд гарна

Тус тэмцээнд 66 орны 453 бөх барилдаж байгаа бол манй улсаас 21 тамирчин өрсөлдөж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын иргэн болсон Моллаей Саеид өнөөдөр дэвжээнд гарна
Монголын иргэн болсон Моллаей Саеид өнөөдөр дэвжээнд гарна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д үргэлжилж буй “World masters” тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр Монголын иргэн болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид хүч үзнэ.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 73 кг-д гавьяат тамирчин Г.Одбаяр, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар, 81 кг-д Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч О.Ууганбаатар, ОУХМ Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.

Тус тэмцээнд 66 орны 453 бөх барилдаж байгаа бол манй улсаас 21 тамирчин өрсөлдөж байна.

Хуваалцах