Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын жүдочид Туркт өнөөдөр эхлэх “Их Дуулга”-д өрсөлдөнө

Катарын нийслэл Доха хотод ирэх тавдугаар сарын 7-нд эхлэх ДАШТ-ий өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын жүдочид Туркт өнөөдөр эхлэх “Их Дуулга”-д өрсөлдөнө
Монголын жүдочид Туркт өнөөдөр эхлэх “Их Дуулга”-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Монголын Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Турк Улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө.

Катарын нийслэл Доха хотод ирэх тавдугаар сарын 7-нд эхлэх ДАШТ-ий өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол Улсын жүдочид:

Эрэгтэй:

60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн

Хуваалцах