Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын жюү жицүчид Ази тивээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Монголын жюү жицүчид Бангкок хотод хамтарсан бэлтгэлд хийгээд гуравдугаар сарын 4-нд болох “Thailand Pro” тэмцээнд үргэлжлүүлэн оролцоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын жюү жицүчид Ази тивээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
Монголын жюү жицүчид Ази тивээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монголын жюү жицүгийн тамирчид өнгөрсөн хоёрдугаар сарын 22-28-нд Тайландын нийслэл Бангкокт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Долоо дахь удаагийн тэмцээнд 94 кг-ын жинд МУБИС, “Jump MGL” клубийн тамирчин Г.Гантулга мөнгө, 45 кг-д “BB Jiujitsu academy”-ын тамирчин Н.Буянжаргал, 77 кг-д “Ralph Grecie Mongolia” клубийн тамирчин Ж.Дагвасүрэн хүрэл медаль тус тус хүртсэн. Мөнгөн медаль хүртсэн “Jump Mongolia” академийн тамирчин Галсандоржийн Гантулга Азийн холбооны "Dedication award" шагналын эзэн болжээ.

Монголын жюү жицүчид Бангкок хотод хамтарсан бэлтгэлд хийгээд гуравдугаар сарын 4-нд болох “Thailand Pro” тэмцээнд үргэлжлүүлэн оролцоно.

Хуваалцах