Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын кэндогийн холбооны удирдлагууд шинэчлэгджээ

Сонирхуулахад, Монгол Улсад кэндогийн спорт 1994 оноос хөгжиж ирсэн ба одоогийн байдлаар Монголын Кэндогийн Холбоонд 200 гаруй тамирчидтай нийт таван клуб (Улаанбаатар, Монгол, Бээс, Оргил, Чикара) үйл ажиллагаа явуулдаг байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын кэндогийн холбооны удирдлагууд шинэчлэгджээ
Монголын кэндогийн холбооны удирдлагууд шинэчлэгджээ. Зураг: МҮОНРТ

Монголын кэндогийн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн даргаар Б.Самади, ерөнхий нарийн бичгийн даргаар М.Сарантуяа нар сонгогдлоо.

2019 оны хоёрдугаар сарын 24-ны ням гарагт “Чингис” зочид буудалд зохион байгуулагдсан Монголын Кэндогийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлаар Удирдах зөвлөлийн дарга Р.Батдорж, болон Э.Тамир нар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, шинэ Удирдах зөвлөл байгуулагдаж, Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг тус тус сонгожээ.

Тус хурал нь Монголын кэндогийн холбооны 20 жилийн ойд тохиож байгаагаараа онцлог боллоо.

Сонирхуулахад, Монгол Улсад кэндогийн спорт 1994 оноос хөгжиж ирсэн ба одоогийн байдлаар Монголын Кэндогийн Холбоонд 200 гаруй тамирчидтай нийт таван клуб (Улаанбаатар, Монгол, Бээс, Оргил, Чикара) үйл ажиллагаа явуулдаг байна.

Мөн кэндогийн спортын УАШТ ирэх зургадугаар сард зохиогдохоор товлогджээ.

Хуваалцах