Монголын хамгийн урт нэртэй эрэгтэй Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо
Монгол эрчүүдтэй холбоотой сонирхолтой баримтыг Үндэсний статистикийн хорооноос зарласан байна.
Мэдээллийн алба

Монгол эрчүүдтэй холбоотой сонирхолтой баримтыг Үндэсний статистикийн хорооноос зарласан байна.
Эрчүүдийн дундаж наслалт 67 байгаа бол өнөөдрийн байдлаар хамгийн өндөр настай эрэгтэй 103-тай буурай байна.
Монголд Цэрэг нэртэй 15 эрэгтэй байдаг бол хамгийн түгээмэл нэрээр Бат-Эрдэнэ тодорчээ. Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Бат-Эрдэнэ нэртэй 15.519 хүн байна.
Монголын хамгийн урт нэртэй эрэгтэйг Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг. Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг нэртэй нэг л хүн байна.
Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг нэр 2010 оноос хойш бүртгэгдээгүй байна.


















