Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хоккейчид гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ

Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup of Asia” тэмцээний хүрэл медалийн төлөө Монгол-Тайванийн багууд тоглож, 6:2 онооны харьцаагаар манай хоккейчид хожлоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хоккейчид гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ
Монголын хоккейчид гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup of Asia” тэмцээний хүрэл медалийн төлөө Монгол-Тайванийн багууд тоглож, 6:2 онооны харьцаагаар манай хоккейчид хожлоо. Тэмцээний аваргын төлөө гурван хожилтой АНЭУ, Тайландын багууд шалгараад байгаа.

Н.Мишигсүрэн дасгалжуулагчийн удирдлагад оролцсон манай хоккейчид эхний тоглолтод Макаогийн шигшээг 8:1-ээр хожсон ч АНЭУ-д (1:6), Тайландад (2:8) харьцаагаар хожигдсон юм. Харин Тайванийн баг мөн манай багтай адилхан амжилтыг үзүүлсэн. Энэхүү тоглолтод манай хоккейчид 6:2 (3-0, 0-2, 3-0) оноогоор илүүрхэн өрсөлдөгчөө хожив.

Ийнхүү манай шайбтай хоккейн шигшээ баг “Сhallenge Cup of Asia” тэмцээнээс сүүлийн гурван жил дараалан хүрэл медаль хүртээд байгаа юм.

Хуваалцах