Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа
Монголын баг өнөөдөр Сингапурын багийг 11:1-ээр хожиж, тус тэмцээний хоёр дахь ялалтаа авлаа.
Мэдээллийн алба

Мексик улсын Мехико хотод шайбатай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны хооронд болж байна.Тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн хоккейчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч А.Мэргэн, дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нарын удирдлага дор 21 тамирчин өрсөлдөж байна.Монголын баг өнөөдөр Сингапурын багийг 11:1-ээр хожиж, тус тэмцээний хоёр дахь ялалтаа авлаа. Тэд маргааш БНАСАУ-ын багтай тоглох юм.


ШАЙБАТАЙ ХОККЕЙН ДАШТ-НД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД:Н.МишигсүрэнБ.БатуМ.ЧинзолбооЛ.БодьхүүБ.БилгүүнБ.ЭнхбатЭ.МөнхзаяаГ.МөнхтулгаЭ.Энх-АмгаланЭ.АриунбилэгБ.БатбаясгаланМ.БатбаатарЭ.ЭнхсүхУ.ЦэнгэлУ.НямдавааБ.СодбилэгЭ.АмартөрЭ.ЭнххүслэнД.ЛхагвадоржН.ЖадамбаА.БилгүүнЭх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


















